de_Cache мап хэзээ CS2 дээр ирэх вэ?

de_Cache мап

CS:GO тоглоомд алдартай байсан мапуудыг нэг болох Cache мап хэзээ CS2 дээр буцаж ирэх вэ гэдэг асуулт маш олон тоглогчдын дунд байна. Тэгвэл энэ асуултад багахан ч гэсэн хариулт өгөхийг хичээе. Юун түрүүнд Cache мап-ийн тухай дэлгэрэнгүй танилцуулъя.

Cache мап үүсэл хөгжил?

Анх уг мап-г Salvatore “Volcano” Garozzo 2011 оны 5 сарын 16-нд CS: Source тоглоомд зориулан бүтээж байсан бөгөөд удалгүй CS:GO тоглоом гарсны дараагаар мап-аа порт хийж 2012 оны 12-р сарын 1нд CS:GO тоглоомын workshop-д оруулсан байна. Энэхүү мап нь Украйн улсын Чернобылиэс санаа авч хийсэн бөгөөд ашиглагдахаа больж зэвэрсэн үйлдвэрийн барилгуудыг дүрсэлсэн зохиомжтой мап юм. Түүний дараагаар тухайн үед cs_Museum мап-ийг хийгээд байсан Shawn “FMPONE” Snelling уг мап-д засвар хийж 2013 оны 9 сард гарсан Bravo операцитай хамт Cache мапыг тоглоомд оруулж байсан юм. Тухайн үеэс хойш маш их хэмжээний тоглогчид уг мап-г сонирхон тоглож улмаар Phoenix операциар дахин орж ирсэн бөгөөд тэрний дараах Breakout операциар уг мап нь тоглоомын үндсэн мап-уудын нэг болж үлдэж байгааг зарласан юм. Урт удаан хугацаанд олны таашаалыг хүртээд байсан Cache нь 2019 оны 3-р сард тоглоомоос түр хасагдаж оронд нь Vertigo мап орж ирсэн бөгөөд төд удалгүй 2019 оны 8 сард Cache мап нь сэргээн засварлагдаж буцаж ирсэн юм. Гэхдээ хэт ногоон өнгөтэй зэрэг зарим зүйлс нь хүмүүст таалагдахгүй байсаар Active Duty-д оролгүй байсаар 2023 он хүрсэн бөгөөд CS2 тоглоом гарснаар тоглогчид цаашид тоглож чадахааргүй болсон юм.

Тэгвэл хэзээ буцаж ирэх вэ?

Эхний ээлжинд хүмүүс Cache мап-г Actity Duty map pool-д орохгүй байсан ч хамаагүй хоорондоо competitive тоглох боломжтойгоор орж ирэхийг хүсэж байгаа юм. Өмнө нь дурдаж байсанчлан бусад мап-уудыг Valve компани өөрсдөө хөгжүүлж ирсэн бол Cache мап-ийн хувьд хэзээ бэлэн болох FMPONE-с л хамаарах юм.

FMPONE-ий хувьд CS2 гарснаар Source 2 map tools нь ихэд таалагдаж, түүний ажлын бүтээмжийг үлэмж нэмэгдүүлж байгаа талаар твиттэр дээрээ жиргэсэн бөгөөд эхний ээлжинд tools-тэй зүгшрэхийн тулд өөрийн өмнө нь хөгжүүлж байсан Santorini мап-аа дахин бүтээхээр шийдсэн юм. Төд удалгүй тэрээр Santorini мапаа THERA нэрэн доор өнгөрөгч оны 11 сар гаргасан бөгөөд хүмүүс workshop-с татан community server-үүд дээр тоглож болохоор байгаа юм. THERA мапийн хувьд Santorini-гийн А бомб сайтыг хэвээр нь үлдээсэн ч гэлээ гол хэсэг, Б бомб сайт нь бүхэлдээ шинэчлэгдсэн юм. Саяхан стриймэр fl0m өөрийнхөө стрийм дээрээ FMPONE-г оруулж ярилцсан бөгөөд тэрээр THERA мапаа дуусгасан болохоор одоо CACHE мап руугаа орсон тухайгаа дэлгэсэн юм. Гэхдээ энэ удаа Cache мап-ийг бүрэн эхнээс нь зурж хөгжүүлэх гэж байгаагаа тэрээр дурдсан бөгөөд зарим нэг газар шинэчлэлт оруулахаар судалж байгаа гэнэ.

Ямартай ч яг таг хугацаа хэлээгүй боловч Cache мап хөгжүүлэгдэж байгаа, тоглоомд орж ирэх нь цаг хугацааны л асуудал гэдгийг мэдсэн нь чухал явдал байгаа юм. Тодорхой хугацаа байхгүй ч барагцаагаар бол ирэх намар Cache мап-ийг бид тоглоомд харах бололтой байна.