eXTREMESLAND 2023 тэмцээнд The MongolZ баг аварга боллоо

The Mongolz are the champions of extremesland

2016 оны оноос хойш зохиогдож байгаа Азийн аварга шалгаруулдаг eXTREMESLAND тэмцээний 2023 оны тэмцээн нь өнгөрсөн 7 хоногт зохиогдож Азийн топ багууд өрсөлдөж үүнд Монгол улсын The MongolZ баг түрүүллээ.

Энэ нь Монгол баг анх удаагаа eXTREMESLAND-д түрүүлж байгаа үзүүлэлт юм. Үүнээс өмнө 2016 онд The MongolZ багийн хуучин бүрэлдэхүүн байх үед хагас шигшээ хүртэл явж байсан бол, 2021 оны онлайнаар зохиогдож байсан тэмцээнд Checkmate баг финалд Team NKT багтай өрсөлдөн 2:1 тооны харьцаатайгаар NKT баг түрүүлж, Checkmate баг удаах байранд орж байсан юм.

eXTREMESLAND тэмцээний хувьд корона өвчин гарсантай холбоотойгоор 2020 оноос хойш LAN тэмцээнээ зохиож чадалгүй онлайнаар 3 жил зохиосон бол энэ оноос эхлэн буцаад LAN тэмцээн рүүгээ шилжиж байгаа юм. Зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар энэ болж өнгөрч байгаа тэмцээн нь удаан хугацаанд онлайн байж байгаад буцаад LAN болж байгаа халаалт тэмцээн болохоор шагналын сан нь $50,000 байгаа юм байна. 2024 оноос эхлэн тэмцээний шагналын буцаад өмнөх онууд шигээ $100,000 болж, бүс бүсийн багуудыг сонгож оролцуулах шалгаруулалтаа ч гэсэн сайжруулах юм байна.

The MongolZ багийн хувьд уг тэмцээнд хэсэгтээ TYLOO багтай хамт таарсан бөгөөд Inferno мап дээр 5 удаа overtime гарсны эцэст 28-26 тооны харьцаатайгаар буулган авч хэсгээсээ гарсан бөгөөд хагас шигшээ Team NKT багтай таарч Mirage мап дээр 13-2, Nuke мап дээр 9-13, Ancient мап дээр 19-17 буюу 3 мап тоглож 2:1 харьцаатайгаар хожиж гранд финалд шалгарсан юм. Тэд финалын тоглолтод Б хэсгээс 1-р гарсан Хятадын Lynn Vision багтай таарсан бөгөөд Ancient мап дээр 16-14, Anubis мап дээр 13-3 тооны харьцаатайгаар 2-0-дож аварга болсон юм. Мөн тэд уг тэмцээнд оролцохын зэрэгцээгээр онлайнаар зохиогдсон IEM Chengdu 2024 тэмцээний Азийн бүсийн хаалттай шалгаруулалтад тоглосон боловч финал дээр нь TYLOO багт 0-2 харьцаагаар хожигдсоноор эрхийг нь авч чадаагүй юм.

Тэмцээний үр дүнг танилцуулбал:

1. The MongolZ – $25,000
2. Lynn Vision – $12,000
3-4. Team NKT – $4,000
3-4. TYLOO – $4,000
5-6. E9 – $1,250
5-6. ACME – $1,250
7-8. NCTDK – $1,250
7-8. Incheon On Sla2ers – $1,250

The MongolZ багийнхан өнөө өглөө Шанхайгаасаа Польш улс руу нисэж байгаа бөгөөд тэд 1/31нд эхлэх IEM Katowice 2024 тэмцээний Play-In шатанд оролцох юм. Тэдний эхний өрсөлдөгчөөр Бразил улсын FURIA баг таараад байна.