MelBet Pick’em гэж юу вэ? Хэрхэн оролцох вэ?

MelBet Pick’em нь IEM Katowice 2024 тэмцээнд оролцож буй багуудаас аль баг нь шигшээ тоглолтод ялалт байгуулж финалд оролцохыг таах, улмаар финалд шалгарсан 2 багийн аль баг нь түрүүлэх вэ гэдгийг таагаад урамшуулал хожих боломжтой таавар юм. Гэхдээ хамгийн чухал нь оролцоход үнэгүй юм.

Тэгвэл хэрхэн оролцох вэ?

Юун түрүүнд та MelBet сайтад бүртгүүлсэн, өөрийн гэсэн аккаунттай байх шаардлагатай. Хэрэв та бүртгэлгүй бол яг одоо https://melbet-mn.com/ сайтаар орж бүртгүүлэн хэрэглэгчийн дугаараа аваарай. Бүртгүүлээд нэвтэрч орсны дараагаар Personal profile цэсний Account хэсэгт таны дугаар харагдах болно.

Үүний дараагаар Pick’em сайт руу орж бүртгүүлэх шаардлагатай.

Сайт руу орсны дараагаар баруун дээд буланд Registration гэсэн бичиг байх бөгөөд тэр товчийг дарж email хаяг, нууц үг, melbet id гэсэн 3 талбарыг бөглөөд, үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч байгаа хэсгийн урд талыг чагтлаад SIGN UP гэсэн товч дээр дарахад л хангалттай юм.

Үүний дараагаар таны бүртгүүлсэн и-мэйл хаяг руу баталгаажуулах мэйл илгээгдэх бөгөөд дараах дэлгэц танд харагдах болно.

Одоо та бүртгүүлсэн майл хаяг руугаа орж дараах бүтэцтэй мэйл ирсэн байх бөгөөд Confirm Registration гэсэн шар товчийг эсвэл доор нь харагдах урт цэнхэр URL руу ороход л хангалттай юм.

Баталгаажуулах линк дээр дарж орсноор MelBet Pick’em шууд нэвтрэх бөгөөд одоо та нүүр хуудсаа жоохон доош нь гүйлгээд Play-off stage-ний таавруудаа оруулах юм.

Таавруудаа оруулсны дараагаар Confirm гэсэн шар товчийг дарахад л болох юм.

Миний хувьд зурагт үзүүлсэнтэй адилаар бөглөсөн бөгөөд ENCE vs. Falcons тоглолтод ENCE хожиж, FaZe Clan vs. G2 Esports тоглолтод FaZe Clan хожно гэж бодож байна. Тэгээд хагас шигшээд Team Spirit vs. ENCE дээр Team Spirit хожиж, MOUZ vs. FaZe Clan тоглолтод FaZe Clan хожиж гранд шалгарах болов уу. Улмаар гранд финалд Team Spirit vs. FaZe Clan багууд тоглож Team Spirit баг IEM Katowice 2024 тэмцээний аварга авна гэдгээр таамгаа бөглөлөө.

Ингээд л боллоо. Амархан байгаа биз? Харин одоо шигшээ шатны тоглолтууд эхлэхээс өмнө амжиж та бүртгүүлээд таавартаа оролцоорой~!! Амжилт хүсье 🎉🎉