MESA Nomadic Masters 2024 Spring тэмцээний мэдээлэл

MESA-с зохион байгуулах гэж байгаа Nomadic Masters Spring тэмцээнийхээ бүтэн хөтөлбөр болон эхний шатны учраа таарж тоглохоор болсон багуудийг албан ёсоор зарлалаа. Энэ оны 5-р сарын 28-ны өдрөөс 6-р сарын 2-нд болох энэхүү тэмцээн нь Ази болон Европын 8 багийг өрсөлдүүлэх бөгөөд нийт шагналын сан нь 100,000 ам.доллар юм.

Тэмцээний хувьд double-elimination форматаар тоглох бөгөөд гранд финалаас бусад бүх тоглолт нь Best of 3 байх бол харин гранд финал нь Best of 5 байх юм байна. Тэмцээний эхний 3 өдрийн тоглолт нь MESA-гийн өөрсдийн LAN студид нь болох бол харин сүүлийн 2 өдрийн тоглолт нь Мөсөн Өргөөд үзэгчидтэйгээр зохион байгуулагдах гэж байгаа юм.

Багуудын эхний учраа буюу нээлтийн тоглолт нь ерөнхийдөө Азийн бүс болон Европын бүсийг хооронд нь тоглуулах байдлаар тааруулсан бөгөөд ингэснээр үзэгчдийн сонирхлыг ихэд татахаар байна. Энэ талаар MESA-с өгсөн ярилцлагадаа тэд: “Энэ удаагийн тэмцээний оноолтыг бид багуудын чансаагаар учраа тааруулахаас илүүтэйгээр 2 бүсийн багуудыг ядаж нэг удаа хоорондоо тоглуулахаар тааруулсан юм. Бид үзэгч болоод багууддаа илүү гоё мэдрэмжийг өгөхөөр зорьж байгаа” гэжээ.

Тэмцээнд оролцох 8 багийн хувьд 4 баг нь Европоос уригдсан бол Азийн бүсээс оролцох 4 багийн 2-г нь чансаагаар (The MongolZ, Lynn Vision) оролцуулж, үлдсэн 2 багийн нэгийг нь MESA Pro Series Spring, нөгөөг нь MESA Pro Series Finals тэмцээнээс тус тус тодруулсан юм.

Тэмцээний тасалбарын хувьд 3 бүлэг бөгөөд энгийн, фэн хэсэг А, фэн хэсэг Б гэсэн суудлуудтай юм. Тасалбар нь 3 долоо хоногийн өмнөөс худалдаалагдаж байгаа бөгөөд үнийн хувьд хямдралтайгаар 30.000төг, 50.000төг, 100.000төгрөг гэсэн үнүүдээр зарагдаж байгаа бөгөөд хямдралтай үе нь дуусахаар 50.000төг, 100.000төг, 150.000төгрөг болж тус тус нэмэгдэх юм байна.

Фэн хэсгийн тасалбарууд нь дэлгэцтэйгээ ойр суухаас гадна мөн тоглогчдоос гарын үсэг авах хэсэгт нэвтрэх эрхтэйгээр давуу талтай юм байна.

Тэмцээний хамгийн эхний нь тоглолт нь Aurora Gaming болон Lynn Vision Gaming багуудын байх бөгөөд 5-р сарын 28ны 15 цагаас эхэлнэ.