logo MelBet
МЭНДЧИЛГЭЭНИЙ ШАГНАЛ 100% 410000 МНТ ХҮРТЭЛ Бонус авах

Америкийн бүсийн RMR-н сонин хачин

Өмнөх мэдээнүүд дээр дурдаж байсанчлан энэ удаагийн мажорын 24 багийн 17 багийг Европоос, 2 багийг Азиас тодруулсан бол үлдсэн 5 багийг нь Америкийн бүсээс тодруулсан юм.

Мажорын дүрмийн номын дагуу 4-с дээш баг тухайн бүсээс тодруулах бол 16 багийн Swiss формат ашиглана гэсэн заалтын дагуу Америкийн бүсэд 16 баг өрсөлдсөн ч зөвхөн 5 баг нь л цааш шалгарах болохоор 3 хожигдол бус 2 хожигдол л авах юм баг тэмцээнийг орхиж байсан юм. Тиймдээ ч энэ swiss нь 5 биш 4 раундтайгаар зохион байгуулагдлаа.

Тэмцээнд оролцож байгаа багуудаас HLTV -ийн топ 30-д орж буй баг ердөө 4-н баг байсан бөгөөд эдгээрээс Complexity Gaming, FURIA, Team Liquid гэсэн 3 багийг шалгарах магадлал өндөртэй фаворит багаар нэрлэж байлаа.

Эхний шатанд Liquid баг Бразилын BESTIA багийг 13-11 тооны харьцаатайгаар хожсон бөгөөд нэлээн ширүүн өрсөлдөөн гарсан юм. Мөн чансаагаараа #59-т бичигдэх Америкийн BOSS баг #20-т бичигддэг MIBR багийг хожсон нь энэ шатанд гарсан ганц upset нь байсан юм. Гэхдээ энэхүү тоглолтын үр дүнгээс болж дараагийн шатанд багуудын учраа нэлээн хэцүү таарсан юм.

Тэмцээний 2-р шатанд Бразилын топ FURIA баг Америкийн топ Team Liquid багтай учраа таарсан бөгөөд Mirage мап дээр FURIA баг 13-10 тооны харьцаатайгаар ялалтыг байгуулж 2-0 гэсэн статтай болсон хожигдсон Liquid багийн хувьд 1-1 статтай болж нэлээн хэцүү байдалд орж эхлэв. Харин энэ үед 0-2 болсон Nouns, Elevate, NRG, Bestia багууд тэмцээнийг орхилоо.

3-р шатанд 2-0 статтай багуудаар paiN Gaming, Imperial, FURIA, Complexity багууд хоорондоо тоглосон бөгөөд мажорын эрхээ Америкийн бүсээс авсан хамгийн эхний хоёр багаар Imperial, FURIA багууд тодорсон юм. Энэ шатанд RED Canids, BOSS, MIBR, Wildcard зэрэг дөрвөн баг тэмцээнийг орхиж 6 баг л үлдлээ. FURIA багийн хувьд тэмцээний хамгийн чанга 2 баг болох Complexity, Liquid хоёр багийг хоёуланг нь хожиж мажорт шалгарсан юм.

Сүүлийн өдөр тоглох 6 багийн хувьд paiN Gaming баг ODDIK-ийн эсрэг, M80 баг Legacy багийн эсрэг таарсан бол, сүүлийн учраа нь Complexity Gaming vs. Team Liquid хоёр байлаа. Хойд Америкийн бүсийн хамгийн чанга гэгдэх 2 баг нь ингэж хоорондоо таарснаар тэдний зөвхөн нэг нь л мажорт орж харин нөгөө баг нь тэмцээнийг орхих шаардлагатай болсон юм. Complexity багийн хувьд бүрэлдэхүүнээ шинэчлээгүй 8 сарын хугацаа өнгөрч байгаа бол Liquid багийн хувьд багтаа skullz, cadiaN, Twistzz гурвыг нэгтгээд ердөө 3-хан сарын хугацаа өнгөрч байгаа юм.

Тэмцээн тайлбарлагч, аналистуудын хувьд энэ тоглолтод Liquid багийг хожно гэж таамаглаж байсан ч Liquid баг эхний мап-г авсны дараагаар CoL баг comeback хийж 2 дахь авч 3 дахь мап-г гаргасан юм. Гаргахаар зогсохгүй Overpass мап дээр Liquid багийг бүр 13-7 тооны харьцаатай хожиж Complexity баг мажорт шалгарсан юм. Ингээд мажорт шалгарах өндөр магадлалтай ч шалгарч чадаагүй багсын жагсаалтад Astralis, Falcons, NIP багуудын араас Liquid орсон юм.

Тэмцээний дараагаар Complexity багийн тоглогч JT ярилцлагадаа “Тэмцээний формат үнэхээр муу байлаа, үүнээс болж багууд ийм хүнд нөхцөл байдалд орлоо, цаашид ер нь сайжруулах шаардлагатай” гэж дурдсан бол харин хожигдсон Liquid багийн тоглогч cadiaN ярилцлагадаа “Мэдээж формат муу байсан нь үнэн ч гэлээ бид өрсөлдөгчөө хожиж чадсан бол асуудалгүй л байх байсан. Бид л өөрсдөө хожиж чадсангүй, бид үнэхээр хангалтгүй байлаа” гэж хэлсэн байна.

Ингээд Америкийн бүсийн RMR дууссанаар энэ жилийн эхний мажорт оролцох 24 баг бүрдсэн бөгөөд дараагийн нийтлэлдээ Opening Stage, Elimination Stage-д ямар ямар баг орсон, аль багууд цааш гарах тухай нийтлэлийг хүргэж болно.

Хуваалцах:
Mail
Манай Мэдээллийн Товхимолд Бүртгүүлээрэй
Сэтгэгдэл бичих

МЭДЭЭ

Биднийг дага

Одоо нэвтэрнэ үү

Melbet бүртгэлийн ID-г оруулна уу. Хэрэв танд Melbet бүртгэл байхгүй бол энд, дараа нь Pick'em бүртгэлдээ хийнэ үү.

Melbet Pickem бүртгэлийнхээ нууц үгийг оруулна уу.

Хэрэв танд Melbet Pick'em данс байхгүй бол дарж үүнийг үүсгээрэй.

Melbet бүртгэлийнхээ ID-г оруулна уу.

Хэрэв танд Melbet данс байхгүй бол үүнийг энд бүртгэнэ үү.