logo MelBet
МЭНДЧИЛГЭЭНИЙ ШАГНАЛ 100% 410000 МНТ ХҮРТЭЛ Бонус авах
BLAST’s 2025 Tournaments image 1

BLAST-н 2025 оны тэмцээнүүд

Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн BLAST Premier: Spring Final тэмцээний дундуур тэмцээн зохион байгуулагч BLAST-ийн зүгээс ирэх 2025 оны тэмцээнүүдийн хуваарь, формат, байршлыг тодорхой болгосноо зарлалаа.

Тэдний хувьд 2025 онд нийт 6 тэмцээн зохиох бөгөөд оны эхний хагаст 3 тэмцээн, удаах хагаст 3 тэмцээн зохиох юм байна. Уг 3 тэмцээнээ тэд BLAST Bounty, BLAST Open, BLAST Rivals гэж нэрлэж байгаа бөгөөд нэлээн сонирхолтой форматыг нэвтрүүлж байгаа юм байна.

Эхний тэмцээн болох Bounty нь нийт 32 баг оролцох бөгөөд үүнээс 30 багийг нь Valve Ranking-с шууд урих бол үлдсэн 2 багийг нь оролцож чадаагүй бүс нутгаас баг урих байдлаар бүх бүсийн багийг оролцуулах юм байна. Тэмцээн шууд хасагдах форматаар явагдах бөгөөд эхний шатууд онлайнаар болж 8 баг үлдсэний дараагаар LAN байдлаар үргэлжлэх юм.

Уг тэмцээний хамгийн сонирхолтой нь багуудын сийдээс хамаарч багууд тус тусдаа шагналын мөнгөтэй байх бөгөөд сийд багатай багууд нь сийд өндөр багуудаас аль багтай тоглохоо амлан авах юм. Тэгээд хожсон баг нь хожигдсон багийнхаа 50%-ийн шагналыг булаан авна. Ингэж явсаар тэмцээний хэддүгээр байранд орохоос үл хамаарч шагнал ихтэй багуудыг хожиж чадвал төдий чинээгээр мөнгө цуглуулах юм.

Удаах тэмцээн болох BLAST Open-ий хувьд 16 баг шууд LAN-гаар өрсөлдөх бөгөөд формат нь 8 8-аар хоёр хэсэгт багууд double-elimination тоглож хэсэг бүрээс 3 баг хагас шигшээ шат руу шалгарах болно. Хагас шигшээд шалгарсан 3 баг нь шууд хасагдах форматаар тоглоно.

16 багийн 12 баг нь Valve ranking-с шууд уригдах бол үлдсэн 4 баг нь бүс бүсийн шалгаруулалт болох BLAST Rising тэмцээнээс оролцох юм байна. BLAST Rising тэмцээн нь Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Ази гэсэн 4 бүсэд болох Номхон далайн бүсийн багууд яах нь хараахан тодорхойгүй байна. Тэд магадгүй Азийн бүсийн шалгаруулалтад оролцож болох юм.

Харин хамгийн сүүлийн тэмцээн болох BLAST Rivals нь улирлынхаа хамгийн том тэмцээн нь байх бөгөөд Valve Ranking-с топ 8 баг шууд уригдаж оролцох юм. 8 баг нь 2 хэсэгт 4 4-өөрөө хуваагдан орж GSL форматаар тоглох юм. Хэсгийн шатнаас 3 баг хагас шигшээ рүү шалгарах бөгөөд хагас шигшээн тоглолтууд нь шууд хасагдах форматаар тоглох юм.

Тэдний бүх тэмцээний гранд финалын тоглолтууд нь Bo5 байх бөгөөд тэд 2025 оны 6 тэмцээндээ нийт $8.5 сая долларыг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Үүнийг задалбал:

  • Тэмцээнд оролцсоны урамшуулал: 4 сая доллар
  • Амжилттай оролцогч багуудын токен урамшуулал: 2 сая доллар
  • Тэмцээний шагналын санд: 2.5 сая доллар тус тус төсөвлөжээ.

Сая дурдсан тэмцээнд оролцсоны урамшуулал гэдэг нь аль тэмцээнд оролцож байгаа гэдгээсээ хамаарч, мөн ямар сийдтэйгээр уригдаж байгаа гэдгээсээ хамаарч багуудад олгогдох юм.

BLAST Bounty тэмцээний хувьд:

  • 1-8 сийдтэй уригдвал: $40,000
  • 9-16 сийдтэй уригдвал: $26,250
  • 17-32 сийдтэй уригдвал: $7,500-ийг тус тус авах юм. Энэ нь зөвхөн тэмцээнд оролцох үедээ авах мөнгө бөгөөд тэмцээнээсээ олох шагналын мөнгөнөөс тусдаа ойлголт юм.

BLAST Open тэмцээний хувьд:

  • 1-12 сийдтэй уригдвал: $45,000
  • 13-16 буюу бүс бүсийн шалгаруулалтаас орж ирэх 4 баг тус бүр $10,000

BLAST Rivals тэмцээний хувьд оролцох бүх баг $81,250 авах юм байна.

Харин амжилттай оролцогч багуудын токен гэдэг нь 4 тэмцээнд оролцсон багт 1-ийг, 5 тэмцээнд оролцсон багт 2-ыг, 6 тэмцээнд оролцсон багт 3 токен тус тус олгогдоно. Нэмээд тэмцээний Bounty эсвэл Open тэмцээний 2 дахь 7 хоногийн тоглолтод үлдэж чадвал 1 токен, тэмцээндээ түрүүлбэл 2 токен нэмэлтээр авах боломжтой юм.

Оны эцэст 2 сая долларын шагналын санг багуудын нийт токенд хувааж олгох юм байна. Харин ямарваа нэгэн баг аль нэг тэмцээний урилгыг татгалзаад оролцохгүй болбол тухайн оны бүх токеноо алдах юм байна.

Хуваалцах:
Mail
Манай Мэдээллийн Товхимолд Бүртгүүлээрэй
Сэтгэгдэл бичих

МЭДЭЭ

Биднийг дага

Одоо нэвтэрнэ үү

Melbet бүртгэлийн ID-г оруулна уу. Хэрэв танд Melbet бүртгэл байхгүй бол энд, дараа нь Pick'em бүртгэлдээ хийнэ үү.

Melbet Pickem бүртгэлийнхээ нууц үгийг оруулна уу.

Хэрэв танд Melbet Pick'em данс байхгүй бол дарж үүнийг үүсгээрэй.

Melbet бүртгэлийнхээ ID-г оруулна уу.

Хэрэв танд Melbet данс байхгүй бол үүнийг энд бүртгэнэ үү.