logo MelBet
МЭНДЧИЛГЭЭНИЙ ШАГНАЛ 100% 410000 МНТ ХҮРТЭЛ Бонус авах
NaVi is our first CS2 major winner image 1

CS2-ийн анхны мажорын эзэд NaVi боллоо

Энэ жилийн мажорын шигшээ шатны тоглолтууд Opening stage, Elimination stage-тэй мөн л адилаар олон хүний таамгийг эвдээд авлаа. Эхний тоглолт болох FaZe vs. Spirit багуудын тоглолтод хүмүүс Spirit-ийг хожно гэж, бүр цаашаагаа мажорын аварга болно гэж бат итгэлтэй байсан бол нөгөө талд FaZe багийн бэлтгэл, тоглолт муу байгааг Eternal Fire багт 13-1-дүүлсэн тоглолтоос нь харж болохоор байсан юм.

Гэтэл FaZe багийнхан эхний мапыг аваад зогсохгүй 2-р мап дээр overtime гаргаж хожигдсон ч үргэлжлүүлэн 3-р мап дээр хожил авч тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр болсон юм. Харин Vitality vs. Cloud9 багуудын тоглолт дээр үнэлэмж нь нэлээн тэнцвэртэй бөгөөд Cloud9 хожих магадлал 55 хувь бол Vitality хожих нь 45 хувь гэцгээж байсан юм. Vitality баг харин 13-8, 13-2 гэх тооны харьцаатайгаар хөнгөхөөн хожоод шөвгийн 4т шалгарч чадлаа.

Eternal Fire, NaVi багуудын тоглолтод хүмүүс мөн л Eternal Fire-г хожих болов уу гэж таамаглаж байсан ч NaVi-гийхан 2:0-р цэвэрхэн ялалт байгуулж, сүүлийн тоглолт болох G2 vs. MOUZ тоглолтод G2 Esports ялалт байгуулсан юм. Харин энэ тоглолтын үеэр болсон хачирхалтай зүйл нь G2 багийг онлайн казино сайтаар ивээн тэтгүүлдэг хэмээн эсэргүүцэгчид тайзан дээр гарч ирж тэмцээний тоглолтыг 30мин саатуулж, мөн тэмцээний цомыг тайзнаас унагаж эвдэлсэн үйл явдал болсон юм.

Энэ нь CS-ийн тэмцээний хувьд анх удаагаа тэмцэгчдээс болж тоглолт саатсан үйл явдал болсон бөгөөд үүнээс болж дараа өдрийнх нь тоглолт дээр стадионы хамгаалалтыг сайжруулж үзэгчид тайз руу гарах боломжгүйгээр олон төмөр сараалжийг нэмэлтээр байрлуулсан явдал байсан юм.

Ингээд шөвгийн 4 багаар хэдий үзэгчдийн таамагласан багууд гарч ирээгүй ч гэлээ FaZe, Vitality, NaVi, G2 Esports гээд яг л домог болсон, топ багууд өөрсдийгөө харуулж чадсан юм. Энэ 4 багаас FaZe, Vitality, NaVi багууд тус бүр мажорын 1 удаагийн аварга багууд бол харин G2 Esports багийн хувьд мажорт аварга бол байгаагүй ганц баг нь юм.

Тиймдээ ч G2 Esports багийг үзэгчид нэлээн дэмжиж эхэлсэн боловч тэд NaVi багийг хожиж чадалгүй тэмцээнийг өндөрлүүлсэн бол, NaVi багийн хувьд гранд финалд шалгарсан юм. Нөгөө талд харин FaZe vs. Vitality багууд учраа таарч тоглосон бөгөөд 3 дахь мап гарсны эцэст FaZe баг ялалт байгуулж гранд финалд өрсөлдөхөөр болсон юм.

CS2 тоглоомын хамгийн анхны мажор тэмцээний гранд финалд ийнхүү FaZe vs. NaVi багууд тоглосон бөгөөд эхний мап дээр NaVi ялсан бол удаах мап FaZe ялж 3 дахь мапийг гаргахаар болсон юм. Энэ нь 2018 оны Бостон мажороос хойших анх удаагаа гранд финалын тоглолт 3-р мап гарч байгаа явдал бөгөөд тэрнээс өмнөх 7 мажор нь дандаа 2:0-оор дуусаж байсан юм.

Мэдээж тэдний тоглох сүүлийн мап Inferno байсан бөгөөд хоёр багаас гал гарсан тоглолтыг үзүүлэх болов уу гэтэл NaVi баг илт давуу тоглолт гаргаж FaZe баг 13-3 тооны харьцаагаар хожигдож NaVi баг аварга болсон юм. Сүүлийн мап дээр FaZe багийн in-game leader karrigan-ий хувьд ердөө 1-хэн kill хийж 15 үхсэн нь энэхүү тоглолт ямархуу илт давуу байсныг шууд харуулна. NaVi багийн хувьд ингээд CS2 тоглоомын төрөл дээр мажорын аварга болсноор CS тоглоомын 3 төрөл дээр аварга болсон цор ганц баг болоод байгаа юм.

Тэд өмнө нь CS: Source хувилбар дээр хамгийн том тэмцээнүүдэд нь түрүүлж байсан, мөн CS:GO хувилбар дээр мажорын аварга нэг удаа болж байсан бол ингээд CS2 хувилбар анхны мажорыг авч чадлаа.

Хуваалцах:
Mail
Манай Мэдээллийн Товхимолд Бүртгүүлээрэй
Сэтгэгдэл бичих

МЭДЭЭ

Биднийг дага

Одоо нэвтэрнэ үү

Melbet бүртгэлийн ID-г оруулна уу. Хэрэв танд Melbet бүртгэл байхгүй бол энд, дараа нь Pick'em бүртгэлдээ хийнэ үү.

Melbet Pickem бүртгэлийнхээ нууц үгийг оруулна уу.

Хэрэв танд Melbet Pick'em данс байхгүй бол дарж үүнийг үүсгээрэй.

Melbet бүртгэлийнхээ ID-г оруулна уу.

Хэрэв танд Melbet данс байхгүй бол үүнийг энд бүртгэнэ үү.