logo MelBet
МЭНДЧИЛГЭЭНИЙ ШАГНАЛ 100% 410000 МНТ ХҮРТЭЛ Бонус авах
A Spotlight on the ESN National Championship 2024 Grand Finals image 1

ESN National Championship 2024 тэмцээний гранд финалын тухай

Дотоодын тэмцээн уралдаанууд үзэгчидтэйгээр тусгай тайзтайгаар зохион байгуулагдах нь ховор байдаг билээ. Сүүлийн 2 3 жилийн хугацаанд MESA-гаас ганц хоёр удаа зохион байгуулж байсан бөгөөд тэдгээрээс хамгийн том нь 2 жилийн өмнөх MESA Nomadic Masters тэмцээн байлаа. Тухайн тэмцээний гранд финалд Team NKT болон IHC Esports багууд тоглосон бөгөөд Team NKT багийг ялалтыг байгуулж BLAST Premier Spring 2022 тэмцээний эрхийг авч байсан юм.

Тухайн жил нь Unitel компаний санхүүжилт бүхий Jig Jug платформоос испортын салбар луу хүч түрэн орж ирсэн бөгөөд National Championship 2022 тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн юм. Эхний жил байсан болоод ч тэр үү зохион байгуулалт нэлээн түүхий тоглогчдод ч гэсэн тухгүй тийм нэгэн тэмцээн болж өнгөрсөн ч шагналын нь 30 сая төгрөг буюу дотооддоо нэлээн өндөр шагналыг багуудад өгсөн юм.

Тэрнээс хойш 2 жилийн хугацаанд Jig Jug платформ ч хаагдсан ч Unitel компаниас испортын салбар луу орох үйл ажиллагаа нь зогсолгүй ESN буюу Esports Network нэртэй платформыг нээж, хөтөлбөрөө ТВ суваг болон онлайнаар зэрэг хүргэдэг болж эхэлсэн юм.

Өмнө нь 2022, 2023 онуудад National Championship, мөн 2022 оны өвөл нь Winter Showdown зэрэг олон тэмцээнүүдийг зохион байгуулсны эцэст тэд энэ салбартаа нэлээн чанаржиж туршлага сайн хуримтлуулсан болохыг энэ удаагийн гранд финалын тэмцээн баталж чадлаа.

ESN National Championship 2024 тэмцээний гранд финалын арга хэмжээ нь өнгөрсөн жилээс ашиглалтад ороод буй UG Arena хүрээлэнд болсон бөгөөд 3000 орчим хүний багтаамжтай тэрхүү зааланд энэ удаа дүүрэн үзэгчидтэйгээр арга хэмжээ болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнд тэмцээний доод хүснэгтийн финал болон гранд финалын тоглолтууд болохоос гадна үзэгч фэнүүдийн саналаар шалгарсан хөтлөгч, тайлбарлагч, тоглогч 10 хүнээс бүрдсэн Allstart Showmatch тоглолт мөн болж өнгөрсөн юм. Үүнээс эхний 2 тоглолтыг нь тайлбарлагч Lexor2k болон Zwoo нар тайлбарлан хүргэсэн бол харин гранд финалын тоглолтыг KEi, Chinzo нар тайлбарласан юм.

UG Arena-н хаалгаар орох мөчөөс л тоглогчдын jersey-ийг зарах, тоглогчдын гарын үсэг зурах хэсэг, 1vs1 тоглох жижиг тэмцээн гээд л хүрээлэнгийн арга хэмжээ тоглолтын hype-г үүсгэж чадаж байсан бөгөөд заалны гол хэсэгт тайз руу алхаж гарах хэсэг байрлаж тэрийг нь тойруулан урилгын үзэгчдийн суудлыг байрлуулсан байлаа.

Доод хүснэгтийн финалын тоглолтод саяхан шинээр бүрэлдээд сарын ч хугацаа болоогүй байгаа IHC Esports баг ATOX Esports багтай тоглосон бөгөөд Ancient, Overpass мап ATOX Esports баг буулган авч 2-0-р хожиж гранд финал руу шалгарсан юм.

Үүний дараагаар үзэгчдийн хүсэн хүлээсэн allstar showmatch болсон бөгөөд Team KEi vs. Team bLitz багууд хоорондоо Dust II мап дээр гал гарсан тоглолтыг үзүүлж ялсан баг нь 2 сая төгрөгийн шагнал болон мөн Mountain Dew ундааны нэг сарын эрхээр шагнуулсан юм.

Арга хэмжээ өдрийн 15 цагт эхэлснээс хойш ингэж нэг юм гранд финалын тоглолт руугаа 19:30 минутын үед орсон бөгөөд ATOX Esports vs. The MongolZ багуудын эхний тоглолт overtime гаргаж ATOX Esports багийн ялалт болсон юм. Харин дараагийн хоёр мап дээр The MongolZ онооны зөрүүг ойртуулах боломжгүйгээр илт давуу ялалт байгуулж энэ удаагийн ESN National Championship 2024 тэмцээний аварга болсон юм.

Тэд 15 сая төгрөгийн шагнал авахаас гадна BLAST Premier Fall Showdown тэмцээний Азийн бүсийн шалгаруулалтад оролцох эрхийг авсан бол тоглолтын MVP -р шалгарсан mzinho -ийн хувьд 2 сая төгрөгийн эзэн болсон юм.

Хуваалцах:
Mail
Манай Мэдээллийн Товхимолд Бүртгүүлээрэй
Сэтгэгдэл бичих

МЭДЭЭ

Биднийг дага

Одоо нэвтэрнэ үү

Melbet бүртгэлийн ID-г оруулна уу. Хэрэв танд Melbet бүртгэл байхгүй бол энд, дараа нь Pick'em бүртгэлдээ хийнэ үү.

Melbet Pickem бүртгэлийнхээ нууц үгийг оруулна уу.

Хэрэв танд Melbet Pick'em данс байхгүй бол дарж үүнийг үүсгээрэй.

Melbet бүртгэлийнхээ ID-г оруулна уу.

Хэрэв танд Melbet данс байхгүй бол үүнийг энд бүртгэнэ үү.