en
logo MelBet
МЭНДЧИЛГЭЭНИЙ ШАГНАЛ 100% 410000 МНТ ХҮРТЭЛ Бонус авах
DON’T MISS THE BLAST.TV MAJOR

BLAST.TV MAJOR-ыг БҮҮ АЛД!

Тоглолтын үр дүнг таамаглаж, онцгой бэлэг хожоорой!

ҮНЭГҮЙ НЭГДЭХ
9 Pickem Guide main img

Еспортын тэмцээний үр дүнг үнэн зөв таамаглаж үнэгүй шагнал хүртэх

Үнэгүй юманд дургүй хүн гэж байх уу? Ялангуяа үнэгүй эд хожихын тулд зөвхөн дуртай еспорт тэмцээнүүдийн үр дүнг зөвөөр таамаглахад л хангалттай гэвэл та итгэх үү? Хэрвээ та өөрийн CS2, Dota 2 болон бусад еспортын төрлүүдийн мэдлэгтээ бүрэн итгэлтэй байвал нэгхэн алхам авснаар л өөрийн чадвараа бодит шагнал болгон хувиргах боломжтой. Энэхүү гарын авлагад бид танд хэрхэн таамаглал дэвшүүлэх, ямар платформууд ямар шагналуудыг санал болгодог тухай болон хамгийн чухал нь хэрхэн таамаглалаа илүү оновчтой болгох зэрэг мэдээллийг хүргэх болно.

Таамаглал дэвшүүлээд л үнэгүй шагнал авах боломжтой юу?

Таны асуултад шууд хариулъя — тийм, маш боломжтой. Өдий цагт еспортын дэмжигч та зөвхөн дуртай багаа үзээд зогсохгүй, тэмцээний үр дүнг зөв тааж чадвал бодит шагнал хүртэх эрхтэй юм. Үүний тулд та өөрийн мөнгөө зарцуулах эсвэл тусгай статустай байх шаардлагагүй. Ердөө еспортын ерөнхий ойлголттой байх мөн бага зэрэг анализ хийх чадвартай байхад л хангалттай.

Хөрөнгө оруулалтгүйгээр шагнал хожих боломжтой хэд хэдэн түгээмэл дэмжигчдийн форматууд байдаг. Тэд бүгд өөр өөр арга барил болон боломжийг санал болгодог ба та доорхыг уншин танилцана уу:

  1. Fantasy лигүүд — багийн удирдлага таны гарт: Та бодит тоглогчдоос бүрдсэн виртуал баг байгуулж, тэдний бодит тоглолтууд дахь гүйцэтгэлийг хянах ба таны сонгосон тоглогчид хэр сайн тоглоно, төдий чинээ таны ранк дээшлэх болно. FanClash болон Esports One зэрэг платформууд CS2, Dota 2, LoL зэрэг fantasy тэмцээнүүд явуулдаг. Энэ бол стратеги, зөн совин, meta ойлголтын хослол юм.
  2. Шагналтай үнэгүй таамаглал — хамгийн бага саад, хамгийн их сэтгэл хөдлөл: Яг л энгийн — ялагчийг сонго, оноо ав. Хөрөнгө оруулалт хэрэггүй. PickR гэх мэт платформ дээр та үнэгүй оролцож, багийн наалт цуглуулж, оноогоо нэмэгдүүлэх booster ашиглаж болно. Тоглоомын дүнг зөв таавал? Онцгой наалт, амжилтын цом, эсвэл leaderboard дээр дээгүүр байраар шагнуул!
  3. Крипто асуултууд ба Web3 тэмцээнүүд — дижитал технологи еспортод нэвтэрч байна: Хэрвээ та NFT, токен, Web3-д сонирхолтой бол еспорт мэдлэгээ дижитал шагнал болгон хувиргах форматыг сонирхоорой. Үр дүнг тааснаар, XP, NFT эсвэл криптовалют авах боломжтой. Arcadeum, PlotX, Satori дээр асуултуудаас авхуулаад токен шагналтай тэмцээнүүд хүртэл бий.
Формат бүр өөрийн давуу талтай: фантази тохиргоо нь стратеги сэтгэхүй, сонгодог таамаглал нь хурд ба нарийвчлал, харин Web3 нь шинэ технологид дурлагсдад тохиромжтой. Сонирхолтой нь, та заавал зөвхөн нэгийг сонгох хэрэггүй. Тухайн үеийн мэдрэмж болон зорилго дээрээ тулгуурлан өөр өөр формат эсвэл хооронд нь холин ашиглах мөн боломжтой.
9 Pickem Guide 1 img

Гэхдээ энд нэг форматыг бид хараахан дурдаагүй байна. Энэ нь зөвхөн хамгийн том тэмцээнүүд дээр гарч ирдэг, зохион байгуулагчдын дэмжлэгтэй, жил бүр арван мянга гаруй оролцогчдын анхаарлыг татдаг хувилбар юм. Үүгээр дамжуулан олон олон хүн таамаглал дэвшүүлэн шагнал хожих замналын эхлэлээ тавьсан байдаг.

Энэ бол Pick’em юм — цагийн шалгуур даван үлдэж, еспортын үнэнч фенүүдийн дунд бараг л домог болсон формат. Харин одоо үүнтэй илүү дэлгэрэнгүй танилцъя!

Pick’em гэж юу вэ? Яагаад еспортод маш алдартай вэ?

Pick’em бол зүгээр л таах тоглоом биш, харин еспорт фенүүдийн хувьд бараг л халдашгүй зан үйлтэй адилаар үнэлэгддэг билээ. 2013 онд Valve анх CS:GO Major DreamHack Winter тэмцээнд Pick’em Challenge-ийг танилцуулснаар энэ бүхэн эхэлсэн байдаг. Үзэгчид анх удаа зүгээр үзээд суух биш, харин хэн хэсгээс гарах, хэн цом өргөх зэргээр таамаглал дэвшүүлэх боломжтой болсон. Зөв таавал оноо авч, цом хожин souvenir skin-ууд нээх боломжтой. Энэ бол анх удаа шинжилгээ ба фанатизм тоглоомд нэгдсэн үе байлаа, хариуд нь хэн бүхэн маш тааламжтай хүлээж авав.

Цаашлаад энэ нь улам боловсронгуй болон хөгжив. Compendium-оор дамжуулан Dota 2 Pick’em гарч ирлээ. Дараа нь Riot Games League of Legends-д зориулан Worlds Pick’em-ийг эхлүүлсэн. Esports урт хугацаанд орших нь тодорхой болмогц гуравдагч платформууд бий болж эхэллээ. Эдгээр нь тоглоомын клиентээс ангид Pick’em-д оролцох боломжийг бүрэн нээв. Pick’em нь зүгээр нэг хөгжилтэй зугаа биш, харин жинхэнэ мэдлэгтэй хүмүүсийн дундах оюуны тулаан болон хувирав.

9 Pickem Guide 2 img

Оновчтой таамаглалыг урамшуулдаг шилдэг Пикем платформ

Бидний дээр дурдсанчлан Pick’em формат анх тоглоомын дотор эхэлсэн. Та зөвхөн албан ёсны тэмцээнүүдээр дамжуулан оролцох боломжтой байв. Жишээ нь CS:GO-д Valve-аар дамжуулан гэх мэт. Pick’em Challenge-д оролцохын тулд ойролцоогоор 10 ам.доллараар Viewer Pass худалдан авах ёстой байв. Dota 2-д бүх зүйл Compendium-д төвлөрдөг байсан ба үндсэн тасалбар нь 7.49 ам.доллар, өргөтгөсөн хувилбар нь 30 ам.доллар хүрдэг байв. Хөгжилтэй юу? Тийм. Гэхдээ үнэгүй биш. Тиймээс гуравдагч платформууд бий болон та нэг ч цент зарцуулахгүйгээр оролцох боломж нээгдсэн юм. Энд хамгийн сонирхолтой 3 платформыг танилцуулъя:

  • bo3.gg — CS2 тэмцээний асар өргөн сонголттой, 10 гаруй хэлний дэмжлэгтэй тав тухтай платформ.
  • MyPickem.io — CS2 таамаглалтай, минималист интерфэйстэй, skin шагналтай олон улсын бие даасан үйлчилгээ.
  • Melbetpickem.com — Монголд зориулан нутагшуулсан платформ бөгөөд CS2 болон Dota 2 тэмцээнтэй, гоёмсог загвар, skin-ээс давсан үнэ цэнтэй шагналуудтай.
Платформ бүр өөр өөрийн онцлогтой. Жишээ нь bo3.gg нь тэмцээний төрөл, шинэчлэлтийн давтамжаараа ялгардаг. MyPickem.io нь skin шагналын сантай бөгөөд 2025 онд хандалт бага зэрэг буурсан ч үнэгүй платформ гэхэд хувьд тун авууштай хэвээр. МелБет Pickem бол бүх талаараа тун магтууштай: интерфэйс, шагнал, харагдах байдал гэхчлэн.

Пикем хэрхэн явагддаг вэ: оролцооны механизм

CS2 болон Dota 2-ын Pick’em тэмцээнд оролцох механизм ойлгомжтой хэр нь дотор нь олон анализ, сэтгэл хөдлөл багтах хангалттай орон зай бий. Үүнийг ойлгохын тулд тодорхой жишээг авч үзье — IEM Katowice CS2 Pick’em 2025. Энэ тэмцээн аль хэдийн болоод өнгөрсөн ч, механикийн үе шат тус бүрийг тодорхой харуулахад сайн үлгэр жишээ болно:

  1. Play-In шатанд 8 баг сонгох: Оролцогчид 16 багаас аль нь хэсгээс гарах дээр таамаглалаа дэвшүүлсэн. FaZe Clan, GamerLegion, Virtus.pro зэрэг багууд жагсаалтыг тэргүүлж байсан ба зөв таахын тулд сайтар анализ хийх шаардлагатай байв.
  2. Плэйоффт хүрэх 6 багийг таамаглах: Групп шатны дараа финалд шалгарч үлдэх 6 багийг сонгох ёстой байв. Энэ нь илүү хэцүү шалгуур юм. Play-In багууд гэнэтийн ялалт үзүүлж болно, ба ялах магадлалтай багууд унаж ч магадгүй.
  3. Аварга багийг таамаглах: Сүүлийн алхам нь цом өргөх ганц багийг сонгох. IEM Katowice 2025-д олон хүн Team Vitality-г сонгосон нь зөв байсан. Тэд плэйоффыг өөртөө итгэлтэйгээр туулж, Team Spirit-г 3:0 харьцаагаар финалд хожиж ялалт байгуулсан билээ.
Үндсэн механизм нь нэг иймэрхүү, энгийн, логикийн дагуу гэхдээ анхааралтай байж ухаалаг сонголт хийхийг шаарддаг. Санаж явах зүйл нь Pick’em формат тэмцээний бүтэц, тоглоом бүрээс хамааран өөр өөр байж болно. Заримдаа Play-In шат байхгүй, эсвэл багийн тоо ондоо гэх мэт. Иймээс эхлэхээсээ өмнө тухайн тэмцээний дүрмийг шалгаж байх нь зүйтэй.

Зөв таамаглал дэвшүүлснээр юу хожих боломжтой вэ?

Одоо хамгийн хүлээллттэй хэсэг буюу шагналуудын тухай ярья. Эцсийн эцэст, олон хүн үнэгүй Pick’em тэмцээнд оролцдог гол шалтгаан бол шагнал шүү дээ. bo3.gg болон MyPickem.io зэрэг платформ дээр ердийн шагнал бол CS2 skin-ууд байдаг. Ихэнхдээ эхний гурван байр шагнал авдаг бөгөөд түрүүлсэн оролцогч ойролцоогоор 100 ам.доллар үнэ бүхий skin хождог. Зөв таамаг их хийгээд, шагналаа ав гэсэн энгийн уялдааг дагана. Гэхдээ ялагчдын тоо хязгаарлагдмал учир хожих магадлал бага байдаг.

Харин МелБет Pickem огт өөр арга барилыг санал болгодог. Юуны түрүүнд, энд та зөвхөн Pick’em CS2 таамаглал биш, харин Dota 2-ийн Pick’em-д ч оролцож болно. Энэ нь таны сонгосон тэмцээнээс хамааран skin-үүд хожих боломжтой гэсэн үг юм. Хоёрдугаарт буюу хамгийн чухал давуу тал нь гэвэл ялагчдын тоо харьцангуй их: ихэнхдээ 10 ба түүнээс дээш хүн шагнал авдаг. Энэ нь зөвхөн хамгийн шилдэг таамаглагч бус, тэмцээний bracket-ийг ойлгодог, бага зэрэг азтай хүмүүст ч боломж олгодог.

Хамгийн гайхалтай зүйл нь тэдний санал болгож буй шагналууд. Skin-үүдээс гадна MelBet Pick’em дээр 144Hz дэлгэц, жолооны хүрд, хулгана, гар, бүр заримдаа PlayStation 5 хүртэл сугалаагаар өгдөг. Энэ бол зүгээр нэг дижитал цом биш харин та нэг ч мөнгө зарцуулахгүйгээр авч болох бодит эд зүйлс юм. Зөв таамаглаад, жинхэнэ pro шиг хож!

9 Pickem Guide 3 img

Хэрхэн илүү оновчтой таамаглал дэвшүүлэх вэ? Зөвлөмжүүд

Зөв таамаглал гэдэг бол аз биш, харин анхаарал, анализ, логик сэтгэлгээний үр дүн юм. Ялангуяа та зүгээр зугаа цэнгэл хөөж биш, харин бодит шагнал хожих зорилготойгоор оролцож байгаа бол. Амжилттай Pick’em оролцогчид үргэлж мэргэн анализ хийдэг нэгэн байдаггүй, харин тоглолтын талбарыг анхааралтай хянаж, оновчтойгоор сэтгэж чадсан нь хождог. Дараах таван товчхон боловч мэргэн зөвлөмж танд тусална:

  1. Багийн формыг дага: Сайн нэр хүндтэй баг ч уналтад орсон эсвэл олон дараалан явцгүй тоглолт гаргасан бол хожигдож болно.
  2. Roster-ийн өөрчлөлтүүдийг шалга: Шинэ тоглогч багийг нэг бол хүчирхэгжүүлнэ эсвэл нэгдмэл байдлыг сүйрүүлнэ.
  3. Head-to-head статистик үзэх: Зарим баг статусаас үл хамааран тодорхой өрсөлдөгчдөө тогтмол ялагддаг.
  4. Meta болон patch-уудыг ойлго: Шинэчлэлтээр зэвсэг, баатруудын хүчийг өөрчилж болдог. Энэ нь CS2, Dota 2-д ялангуяа чухал.
  5. Багийн зорилгыг ойлго: Зарим багт аливаа тэмцээн бүх зүйл байдаг, харин заримд нь зөвхөн бие халаалт байж болно. Энэ нь асар их ялгаа үүсгэдэг.

🎯 Санаарай: Хамгийн шилдгүүд ч алдаа гаргадаг. Хамгийн чухал нь хамгийн их хандалттай дээр бус бодит байдал дээр суурилсан сонголт хийх. Тэгвэл таны таамаглал тохиолдлын биш, мэдлэг дээр үндэслэгдсэн байх болно.

Одоо эхэл: Тэмцээнээ сонгоод, шагналаа ав!

Зүгээр л хийцгүй үзэхээ болиод, ухаалгаар тоглож эхэл! Pick’em сорилтод оролцох нь бүрэн үнэгүй, харин шагнал нь бодит байх болно. Skin-ээс эхлээд тоглоомын тоног төхөөрөмж, бүр PS5 хүртэл хожих боломжтой. Таны хийх ёстой зүйл гэвэл платформоо сонгоод, удахгүй болох тэмцээнийг олоод, таамаглалаа оруулах. Энэ бүхэн хөгжилтэй, сонирхолтой аялал байх бөгөөд хөрөнгө оруулалт шаардахгүй. Тэгэхээр яагаад яг одоо оролцож болохгүй гэж? Хамгийн ойрын тэмцээн, хамгийн шилдэг Пикем платформоо сонгоод тоглоомд ор. Танай дүгнэлт зөвхөн сэтгэл ханамж бус бодит шагнал авчрах ч юм билүү!

Түүнчлэн унших:

Хуваалцах:
Mail
Манай Мэдээллийн Товхимолд Бүртгүүлээрэй
Сэтгэгдэл бичих

МЭДЭЭ

Биднийг дага

BLAST.TV AUSTIN MAJOR 2025 ТААМАГ

Desktop+Tablet

BLAST.TV AUSTIN MAJOR 2025 ТААМАГ

ТААМАГЛАХ
PICK’EM FOR BLAST.TV MAJOR 2025

BLAST.TV MAJOR 2025 PICK’EM

Үнэгүй таамаглал өгч, шилдэг шагнал хожоорой!

ҮНЭГҮЙ ТОГЛОХ
Одоо нэвтэрнэ үү

Melbet бүртгэлийн ID-г оруулна уу. Хэрэв танд Melbet бүртгэл байхгүй бол энд, дараа нь Pick'em бүртгэлдээ хийнэ үү.

Melbet Pickem бүртгэлийнхээ нууц үгийг оруулна уу.

Хэрэв танд Melbet Pick'em данс байхгүй бол дарж үүнийг үүсгээрэй.

Melbet бүртгэлийнхээ ID-г оруулна уу.

Хэрэв танд Melbet данс байхгүй бол үүнийг энд бүртгэнэ үү.