Logo
410000 MNT Хүртэлх Гарааны 100% Урамшуулал Бонус Авах

Counter-Strike-ийн тэмцээнийг хүсвэл хэн дуртай нь зохион байгуулж болох ч өндөр зэрэглэлийн багуудыг оролцуулах, зохион байгуулах үед алдаа дутагдал осол гарахгүйгээр, мэргэжлийн түвшинд зохион байгуулах нь их хэмжээний туршлага чадвартай байхаас гадна ахин дахин бэлтгэл туршилт хийхийг шаарддаг байна.

CS-ийн томоохон тэмцээнүүдийг дотор нь Valve компаниас санхүүжүүлж оролцдог Мажор тэмцээн болон бусад гэж ерөнхийд нь 2 ангилж болно. Тэгвэл энэ удаад Valve-ийн зохион байгуулдаг мажорын тухай танилцуулах бөгөөд дараагийн удаад бусад тэмцээний талаар танилцуулах болно.

Valve-ийн зохион байгуулдаг мажор

CS 1.6-ийн үед Valve компани төдийлөн тэмцээн зохиох тал дээр тоодоггүй байсан бол 2012 онд CS:GO тоглоом гарснаас хойш Valve компани тэмцээн зохион байгуулагчидтай хамтран Мажор тэмцээнүүдийг зохион байгуулдаг болсон юм.

Тэдний хамгийн анхны мажор нь DreamHack Winter 2013 байлаа. Уг тэмцээн нь $250,000 шагналын сантай байсан бөгөөд үүнээс хойш 2014, 2015 онуудад мөн адил $250,000 шагналын сантай мажор тэмцээнийг жил бүр 3-г зохион байгуулсан юм. Харин 2016 оноос эхлэн тэд шагналын сангаа $1,000,000 болгон нэмэгдүүлж жилдээ 2 удаа зохиодог болсон юм.

Valve-ийн зохион байгуулдаг мажорын нэг онцлог нь шагналын сан өндөр байхаас гадна баг болон тоглогчдын стикерийг тоглоомд оруулж зардаг бөгөөд борлуулалтаас олох ашгаас багуудад өгдөг явдал юм. Өнгөрсөн оны BLAST.tv Paris Major 2023-ийн стикерийн борлуулалт $110 сая давсан гэх мэдээ байгаа бөгөөд тэмцээнд оролцсон багууд тус бүр $4.5 сая доллар, нэмээд тоглогч бүр $200,000~$250,000 ашиг олсон байна. Мэдээж энэ нь шагналын сангаас тусдаа орлого юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 19 мажорын тэмцээн болсон бөгөөд эдгээрийг зохион байгуулахдаа нэлээн олон тэмцээн зохион байгуулагчидтай Valve хамтарсан байна. Тэдгээрийг жагсаавал:

  1. DreamHack: – DH Winter 2013 – DH Winter 2014 – DH Open Cluj-Napoca 2015
  2. ESL – ESL Major Series One Katowice 2014 – ESL One Cologne 2014 – ESL One Katowice 2015 – ESL One Cologne 2015 – ESL One Cologne 2016 – IEM Katowice Major 2019 – IEM Rio Major 2022
  3. MLG (Major League Gaming) – MLG Columbus 2016
  4. ELEAGUE – ELEAGUE Major Atlanta 2017 – ELEAGUE Major Boston 2018
  5. PGL – PGL Major Kraków 2017 – PGL Major Stockholm 2021 – PGL Major Antwerp 2022
  6. FACEIT – Major London 2018
  7. StarLadder – StarLadder Berlin Major 2019
  8. BLAST.tv BLAST.tv Paris Major 2023

Гэвч цаг хугацааны эрхэнд зарим нэг тэмцээн зохион байгуулагчид нь үйл ажиллагаагаа зогсоож, зарим нэг нь нөгөөдөө нэгдэж (жишээ нь ESL дотроо DreamHack, FACEIT хоёрыг нэгтгэсэн гэх мэт) яг одоо бол цөөхөн зохион байгуулагчид үлдээд байна.

Valve-гийн хувьд 1-2 жил тутамд дараагийн жилүүдэд зохиогдох мажорын тэндэртээ тэмцээн зохион байгуулагчдаас материал хүлээн авдаг бөгөөд зохион байгуулах хугацааг нь 2024 онд хоёр мажороо 3-р сар, 12-р сард хийх бол 2025 оноос цаашаагаа тогтмол 6-р сар, 12-р сард хийж байхаар тогтоод байна.

Тэмцээний форматын хувьд жилээс жилд тэмцээн зохион байгуулагч байгууллагуудаас хамааран формат нь өөрчлөгдөн хувьсаж ирсэн бөгөөд Valve-с 2022 онд тэмцээний ерөнхий rulebook-г гаргаж үүнээс хойш тогтмол үүнийг дагаж эхэлсэн юм. Үүнд нь: Европ, Америк, Ази гэж 3 үндсэн бүс байх бөгөөд тус бүрийн RMR (Regional Major Rankings) тэмцээнийг зохион байгуулж үүнээс мажорт оролцуулах шилдэг 24 багаа тодруулах юм.

24 багаас 9-с 24-т эрэмбэлэгдэх багууд нь эхлээд Swiss форматаар хоорондоо тоглох бөгөөд 16 багаас 8 баг нь дараагийн шатанд шалгарах юм. Дараагийн шатанд шалгарсан 8 баг нь өмнө эрэмбэлэлтийн 1-с 8-д байгаа багуудтай холилдон ахин нэг удаа Swiss форматаар тоглож шилдэг 8 баг нь шигшээ шат руу шалгарах болно. Шигшээ шат нь шууд хасагдах форматаар стадионд тоглогдож аваргаа тодруулах юм.

Энэ оны хувьд CS2 дээр зохиогдох анхны мажор болох бөгөөд үүнийг PGL зохион байгуулах бол 12-р сард болох хоёр дахь мажорыг нь Хятад улсын Perfect World зохион байгуулах болсон билээ.

Одоо нэвтэрнэ үү