logo MelBet
МЭНДЧИЛГЭЭНИЙ ШАГНАЛ 100% 410000 МНТ ХҮРТЭЛ Бонус авах
Recent CS2 updates image 1

CS2 сүүлийн үеийн шинэчлэлтүүдийн талаар

Valve-ийн зүгээс CS2 тоглоомд өнгөрсөн сард оруулсан On Other Hand шинэчлэлтээс хойш өөр томоохон шинэчлэлт ороогүй удаад байсан юм. Тэгвэл саяхан Fire Sale нэртэй шинэчлэлт орсон бөгөөд үүнтэй холбоотой юу юу засагдаж өөрчлөгдөн тухай дэлгэрэнгүй тайлбарлан хүргэж байна.

Ямартай ч уг шинэчлэлтийн өмнө орсон нэг жижиг шинэчлэлтээр AMD график карттай хэрэглэгчдийн хувьд тэдний AMD Anti-Lag 2 гэх технологийг тоглоом дэмжин ажилладаг болсон байна.

Тоглоомын Gameplay

  • Молотов болон incendary granade-ийн дүрэлзэх галын хөдөлгөөн нь хугацаанаас хамаарч намсаж харагдах болсон.
  • Террор талаас бомбоо тавиад тэрийгээ айлдаа салгуулж раундаа алдвал өмнө нь 800 доллар авдаг байсан бол үүнийг 600 болгон бууруулсан байна. Ингэснээр эхний раундын дараах террор талын хүчтэй байдлыг багасгаж байгаа юм байна.
  • M4A4 бууны үнэ 3100 доллар байснаас 100-р буурч 3000 доллар болсон байна.
  • Тоглогчийн камертай холбоотой жижиг засварууд хийгдсэн.
  • switchhandsleft, switchhandsright гэх тусгай коммандууд оруулж өгсөн
  • Deathmatch дээрх бонус буунууд нь тоглогчийн loadout-с үл хамааран адилхан байдаг болсон.
  • Incendiary Grenade-ийн хувьд дүрэлзэх галын харагдац нь багассан, хугацаа нь багассан, тархах хүрээ нь багассан, үнэ нь мөн 600 доллараас 500 доллар буурсан байна.

БУУ ТҮРЭЭС

Тоглоомд шинээр бууны скин түрээсэлж болдог функц нэмэгдэж байгаа бөгөөд эхний ээлжинд зөвхөн Киловатт авдар дээр ажиллах юм байна. Уг функцийг дэлгэрэнгүй тайлбарлая.

  • Түрээслэхийн тулд авдар, түлхүүр хоёр хоёул хэрэгтэй.
  • Тоглогч зөвхөн Киловатт авдрын буунуудыг одоогоор түрээсэлж болно.
  • Нэг удаа түрээслэх хугацаа нь 7 хоногийн хугацаатай байна. Түрээсийн хугацаа дуусмагц бууны скинүүд inventory-с өөрөө алга болох юм.
  • Бууны скин түрээсэнд нь хутга болон бээлий орохгүй, түүнээс бусад бууны скинүүд орно.
  • Түрээсийн бууны эдэлгээ зэврэлтийн хувь нь санамсаргүйгээр байх болно.
  • Түрээсийн буун дээр стикер наах, буунд нэр өгөх зэрэг үйлдлийг хийх боломжгүй.

Түрээсийн бууны скинүүд нь Steam дээрх тоглогчийн inventory-д харагдахгүй бөгөөд зөвхөн түрээслэгчийн өөрийн тоглоом доторх inventory-д л өөрт харагдана.

Уг шинэчлэлт гарсны дараагаар Киловатт авдрын бууны скинүүдийн үнэ унаж эхэлсэн бол эсэргээрээ авдрын үнэ нь өссөн юм. Тэгэхээр энэ санхүүгийн загвар ер нь нэлээн үр дүнтэй байж магадгүй юм. Тоглогчийн хувьд авдар, түлхүүр гээд ойролцоогоор $4 хавьцаа үнээр 19 бууны скиныг 7 хоног хэрэглэх нь тийм ч өндөр биш үнэ юм.

Ингээд тоглоомын бусад шинэчлэлтүүд рүү эргээд оръё.

HUD

  • Бот удирдаж тоглох үед MVP тоглогчийг буруу зарлаж байсныг зассан.
  • Бүх авсан буугаа буцаах Refund All товчийг дарах үед 1 цайруулагч буцаадаг байсныг зассан.
  • Тоглолтын төгсгөлд ESC дараад гарах мэдээлэл, TAB дараад гарч ирэх мэдээлэлтэй зөрж байсныг зассан.
  • Scoreboard-аа хаах үед loss bonus харуулдаг хэсэг нь гацаж дэлгэцэнд нь үлдээд байсныг зассан.
  • Танихгүй тоглогчийг block хийснээр тухайн хэрэглэгчийн бууны нэр зассан байх, стикер наасан байх зэргийг нь мөн харагдахгүй болгодог болсон.

Тахиа

  1. Тахианд шинэ хөдөлгөөн буюу суудаг болсон.
  2. Тахиа одоо өгсүүр газар алхаж чаддаг болсон.
  3. Тахиа алхахдаа баруун тийш эргэж чаддаг болсон.

UI

Тоглоомын үндсэн цэсний ард харагддаг “бууны дэлгүүр” дүрс FPS ихээр иддэг байсныг сайжруулж тохируулсан.

Демо

  • Демо тоглуулагч нь kill хийх болон үхлүүдийг тэмдэглэж харуулдаг болсон.
  • Демо тоглуулагч “highlight mode” гэдэг тохируулгатай болсон тэрийг идэвхжүүлээд зөвхөн сонгосон тоглогчийн kill болон үхлийг харуулах боломжтой болсон.
  • Демо тоглуулах UI-д жижиг өөрчлөлтүүд оруулсан.
  • Демо тоглуулах үед алдаа зааж гараад байсныг зассан.

Мапууд

Vertigo

  • A бомбсайтад catwalk хэсэг нэмж өгснөөр сайтын хойноос орж ирэх боломжтой болсон.
  • А сайтын хойд хэсэг болон цахилгаан шат хоёр хоорондын холбоосыг арилгасан.
  • А бомбсайтын бомб тавих хэсгийг жоохон өөрчилсөн.
  • Төрөлтүүдийн байршлыг бага зэрэг өөрчилсөн.
  • Wingman дээр А бомбсайтыг тоглодог болгож өөрчилсөн.

Хуваалцах:
Mail
Манай Мэдээллийн Товхимолд Бүртгүүлээрэй
Сэтгэгдэл бичих

МЭДЭЭ

Биднийг дага

Одоо нэвтэрнэ үү

Melbet бүртгэлийн ID-г оруулна уу. Хэрэв танд Melbet бүртгэл байхгүй бол энд, дараа нь Pick'em бүртгэлдээ хийнэ үү.

Melbet Pickem бүртгэлийнхээ нууц үгийг оруулна уу.

Хэрэв танд Melbet Pick'em данс байхгүй бол дарж үүнийг үүсгээрэй.

Melbet бүртгэлийнхээ ID-г оруулна уу.

Хэрэв танд Melbet данс байхгүй бол үүнийг энд бүртгэнэ үү.