
The MongolZ баг MESA 2024 тэмцээнд аваргаллаа
Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд Steppe Arena-д MESA Nomadic Masters 2024 Spring тэмцээний шигшээ шатны тоглолтууд болж өнгөрлөө.
Уг тэмцээнд нийт 8 баг өрсөлдсөнөөс LAN студийн тоглолтоор OG Esports, Gaimin Gladiators багууд хасагдсан билээ. Тэгвэл үзэгчидтэйгээр болсон эхний тоглолт ATOX Esports vs. Lynn Vision дээр ATOX Esports баг хожигдож тэмцээнийг орхисон бол удаах тоглолт дээр Chinggis Warriors баг Team Aurora багт хожигдож тэмцээнийг орхисон юм.
Ингээд тэмцээнд The MongolZ, BLEED Esports, Team Aurora, Lynn Vision багууд үлдсэн бөгөөд The MongolZ багийн хувьд дээд хүснэгтийн финалд BLEED Esports багийг хожиж гранд финалд шалгарч чадсан юм. Тэдний хувьд хийсэн 3 тоглолтдоо бүгдэд нь нэг ч мап алдалгүйгээр 2-0 харьцаатайгаар дуусгаж чадсан юм.
Эхний өдрийн сүүлийн тоглолтод Lynn Vision vs. Team Aurora багууд тоглосон бөгөөд Орос улсын баг хожиж Хятад улсын Lynn Vision баг тэмцээний 4-р байранд орж $10,000-ийг авч тэмцээнийг орхисон юм.
Тэмцээний хоёр дахь өдрийн тоглолт доод хүснэгтийн финалын тоглолтоор эхэлсэн бөгөөд Team Aurora vs. BLEED Esports багуудын тоглолт нэлээн ширүүхэн болж 3 мап тоглосны эцэст BLEED Esports баг хожлыг авч гранд финалд шалгарч чадсан юм.
Мэдээж тэмцээний сүүлийн өдрийн тоглолтууд учраас дундуур нь showmatch тоглолт болсон бөгөөд Team AVE, Team MESA гэх хоёр нэрэн доор багуудыг доорх байдалтайгаар бүрэлдүүлэн тоглогчдыг нь жижигрүүлсэн Mirage мап дээр тоглосон юм.
- Team AVE: dobu, salazar, F1KU, Zilkenberg, Ne0kai
- Team MESA: KENSI, ImpressioN, xerolte, MoDo, KEi
Ингээд үзэгчдийн хүсэн хүлээсэн гранд финалын тоглолт болсон бөгөөд Best of 5 тоглолтод эхний мапыг BLEED Esports баг авч эхлүүлэн тоглолтыг улам ширүүн болгож өгсөн ч үүний дараагаар The MongolZ баг дараалан 3 мап дээр ялалт байгуулж 3-1 тооны харьцаатайгаар MESA Nomadic Masters 2024 Spring тэмцээний аварга болсон юм.
MESA-гийн хувьд уг тэмцээний зохион байгуулалтыг бие даан хариуцаж хийснээрээ гадаадын том организациудад Монголд ийм хэмжээний S-tier тэмцээнийг зохиож болно шүү гэдгийг харуулсан явдал байлаа.
The MongolZ багийнхан тэмцээний маргааш өдөр нь Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотыг зорьсон бөгөөд тэдний дараагийн зогсоол нь YaLLa Compass 2024 тэмцээн байсан юм. Уг тэмцээнд оролцохын тулд тэд ESL Challenger League S47 тэмцээнээ орхисон бөгөөд ESL Pro League S20 тэмцээнээ эрхээ оноогоор цуглуулж авахаар шийдсэн юм.
Энэ хооронд ESL Challenger League S47 тэмцээний шигшээ шатны тоглолтууд эхэлж дотоодын баг болох ATOX баг нэлээн ширүүхэн дээд хүснэгтийн тоглолтоо эхлүүлсэн юм. Тэдний эхний учраа нь Орос улсын -72c байсан бол удаах учраа нь мөн л Орос тоглогчидтой баг болох GR Gaming байсан юм.
ATOX Esports багийн хувьд эхний 2 өдрийн тоглолтын дараагаар Lynn Vision багтай дээд хүснэгтийн финалд таарсан бөгөөд уг хоёр багийн ялсан баг нь ESL Pro League S20 тэмцээний эхний эрхийг авах байлаа. Ердөө хэдхэн хоногийн өмнө MESA-ийн тэмцээн дээр тоглосон хоёр багийн хувьд ингээд дахин учирч байгаа нь ATOX багийн хувьд хариугаа авах боломж байсан юм.
Тэд уг тэмцээнд оролцохыг чухалчлан Виетнам улсыг зорьсон бөгөөд тэндээсээ бүх тоглолтоо онлайнаар хийсэн юм. Ингээд эхний мап Inferno дээр ATOX Esports баг 13-5-р хожиж тоглолтыг амжилттай эхлүүлж чадсан ч удалгүй 2 дахь мапийг Lynn Vision баг 13-10-аар хожиж тооны харьцааг тэнцүүлсэн юм. Тэдний сүүлийн мап Ancient байсан бөгөөд MiQ, Annihilation нарын гайхалтай буудалтаар ATOX Esports баг 13-7 тооны харьцаатайгаар хожиж чадсан юм.
Ингээд ATOX Esports баг ESL Pro League S20 тэмцээний эхний авч чадсан бөгөөд энэ нь тэдний хувьд оролцох анхны S-tier зэрэглэлийн тэмцээн болж байгаа юм. Гэхдээ тэдний тэмцээн хараахан дуусаагүй бөгөөд тэд одоо гранд финалд доод хүснэгтээс гарч ирэх багийг хүлээж байгаа юм. Тэдний дараагийн тоглолт бүтэнсайн өдрийн орой 20 цагаас байх юм.
Харин энэ хооронд Абу Даби хотноо YaLLa Compass тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өрнөсөн бөгөөд The MongolZ багийн хувьд хэсэгтээ орсон Sashi, ENCE, Heroic, Ninjas in Pyjamas багуудыг буулган авч, Astralis багт хожигдон хэсгээсээ 1-р багаар гарсан юм. Ингэснээр тэд тэмцээний хагас шигшээд шууд шөвгийн 4 рүү шалгарсан бөгөөд BetBoom / Astralis багуудын аль хожсонтой нь 6/8ны өдрийн 21 цагаас тоглохоор болж байгаа юм.
Тэд уг тэмцээнээ бүтэнсайн өдөр дуусгаад Абу Дабигаасаа шууд Швед улсын Ёншоппин руу нисэх бөгөөд тэндээ 6/14-с эхлэх ESL Challenger Jonkoping тэмцээнд оролцох юм.
