
YaLLa Compass шигшээ шат болон EC: Jonkoping
Түрүүчийн мэдээгээр YaLLa Compass 2024 тэмцээний хэсгийн шатанд The MongolZ баг 4 хожил 1 хожигдол авч хагас шигшээ шат руу шалгарсан тухай мэдээлж байсан энэ удаа тэдний аялал хэрхэн үргэлжилсэн тухай мэдээлэх болно.
Тэд хагас шигшээд Astralis багийн эсрэг учраа таарсан бөгөөд хэсгийн шатны тоглолтод The MongolZ баг Inferno мап дээр 8-13 тооны харьцаатайгаар хожигдож байсан бол энэ удаа тэд Nuke, Mirage, Ancient гэсэн гурван дээр тоглохоор сонгосон юм.
Эхний мап болох Nuke дээр The MongolZ багийн CT талаас 8-4 байраа сольж тоглолтыг нэлээн тухтайгаар эхлүүлж 2-р хагаст 13-7-оор өндөрлүүлж чадсан ч удаах мап болох Mirage дээр Astralis баг сэргэлт авч 13-6-аар эргүүлэн хожсон юм. Ингээд 2 баг хоёулаа бие биенийхээ сонгосон мапуудыг хожсон бөгөөд сүүлийн мап Ancient дээр тоглох болсон юм.
Хоёр багийн сүүлийн тулаан үнэхээр ширүүхэн болж бүтэн 3 удаагийн overtime гарсан бөгөөд энэ хооронд The MongolZ багийнхан 2vs4 болон 3vs5 зэрэг маш хэцүү нөхцөл байдалд retake раундуудыг авснаар тоглолтыг эргүүлж чадсан юм. Ийнхүү тэд 22-19 тооны харьцаатайгаар Astralis багийг хожиж YaLLa Compass 2024 тэмцээний гранд финалд чадлаа.
Харин тэдний нөгөө талд FURIA Esports vs. Ninjas in Pyjamas багууд хоорондоо учраа таарч тоглосон бөгөөд 2-0 тооны харьцаатайгаар NIP хожиж гранд финалд гарч ирсэн юм. The MongolZ багийн хувьд тэдэнтэй хэсгийн шатанд таарахдаа Nuke дээр 13-6 тооны харьцаатайгаар хожсон юм.
Гранд финалын тоглолт Ancient, Mirage, Nuke гэсэн гурван мап дээр болсон бөгөөд эхний мап дээр overtime гаргасан хэдий 12-16 тооны харьцаатайгаар The MongolZ хожигдсон боловч удаах мап Mirage дээр 13-7 тооны харьцаатайгаар хожиж сүүлийн мап Nuke -г тоглох болсон юм. Сүүлийн мапийн үр дүн тэдний хэсгийн шатны тоглолттой адилхан буюу 13-6 тооны харьцаатайгаар хожиж ийнхүү The MongolZ баг YaLLa Compass 2024 тэмцээний аварга болсон.
Тэд YaLLa Compass 2024 тэмцээнд түрүүлснээрээ $200,000-ийн эзэд болсон төдийгүй өөрсдийн дэлхийн чансааг ахиулж Valve Regional Standing дээр #6-д, HLTV Ranking дээр #11, ESL World Ranking дээр #12-т тус тус орсон юм. Мөн ESL World Ranking дээр цуглуулсан оноогоороо тэд ирэх 9-р сард Малтад болох ESL Pro League S20-д уригдахаа баталгаажуулж чадсан юм.
Тэдний аялал үргэлжилсээр тэд аварга болсныхоо маргааш шууд Швед улс руу ниссэн бөгөөд тэднийг Ёншоппин хотод болох ESL Challenger: Jonkoping 2024 тэмцээн хүлээж байлаа.
Тэд хэсэгтээ Party Astronauts, Team Falcons, Aurora Gaming багуудтай орсон бөгөөд эхний тоглолтоо Party Astronauts багийн эсрэг хийж Nuke дээр 13-3 тооны харьцаатайгаар буулгаж авсан бол удаах тоглолтоо Aurora Gaming багийн эсрэг хийх болсон юм. Уг тоглолтод хожсон баг нь хэсгээсээ 1-р шалгарах байсан боловч The MongolZ баг Nuke дээр 10-13 тооны харьцаатайгаар хожигдсон юм.
Ингээд хэсгээс гарах 2-р багийн эрхийн төлөө тэд дахин өрсөлдөх хэрэгтэй болсон бөгөөд энэ хооронд Team Falcons баг Party Astronauts багийг хожиж тэмцээнээс мулталсан юм. The MongolZ vs. Team Falcons багуудын тоглолт Dust II, Mirage, Nuke гэх 3 мап дээр болохоор болсон бөгөөд Dust II дээр The MongolZ багийнхан CT талаас эхэлсэн ч бэлтгэл хангалтгүй байсан уу 4-8 -р байраа солин тоглолтыг нэлээн хүнд эхлүүлсэн юм. Тэд хэдий байраа сольсны дараагаар барих гэж хичээсэн ч эцэст нь 11-13 тооны харьцаатайгаар мапаа алдсан юм.
Харин удаах мап нь The MongolZ багийн сонголт байсан бөгөөд T талаас 7-5-р давуутай байраа сольж чадсан 2-р хагаст айлын тоглолт нэлээн хурдтай довтолгоонуудад барьц алдаж 9-13 тооны харьцаатай хожигдсон юм. Ингээд The MongolZ баг 0:2-р хожигдож хэсгийн шатнаасаа гарч чадалгүй тэмцээнийг өндөрлүүллээ.
Тэдний хувьд дараагийн оролцох тэмцээн нь тоглогчдын амралтын шууд дараа эхлэх Esports World Cup 2024 тэмцээн бөгөөд 1 сая долларын шагналын сантай уг тэмцээн нь Саудын Араб улсын Рияад хотноо болох юм.
