en
МЭНДЧИЛГЭЭНИЙ ШАГНАЛ 100% 410000 МНТ ХҮРТЭЛ Бонус авах
de_Cache on CS2

de_Cache мап хэзээ CS2 дээр ирэх вэ?

CS:GO тоглоомд алдартай байсан мапуудыг нэг болох Cache мап хэзээ CS2 дээр буцаж ирэх вэ гэдэг асуулт маш олон тоглогчдын дунд байна. Тэгвэл энэ асуултад багахан ч гэсэн хариулт өгөхийг хичээе. Юун түрүүнд Cache мап-ийн тухай дэлгэрэнгүй танилцуулъя.

Cache мап үүсэл хөгжил?

Анх уг мап-г Salvatore “Volcano” Garozzo 2011 оны 5 сарын 16-нд CS: Source тоглоомд зориулан бүтээж байсан бөгөөд удалгүй CS:GO тоглоом гарсны дараагаар мап-аа порт хийж 2012 оны 12-р сарын 1нд CS:GO тоглоомын workshop-д оруулсан байна. Энэхүү мап нь Украйн улсын Чернобылиэс санаа авч хийсэн бөгөөд ашиглагдахаа больж зэвэрсэн үйлдвэрийн барилгуудыг дүрсэлсэн зохиомжтой мап юм.

Түүний дараагаар тухайн үед cs_Museum мап-ийг хийгээд байсан Shawn “FMPONE” Snelling уг мап-д засвар хийж 2013 оны 9 сард гарсан Bravo операцитай хамт Cache мапыг тоглоомд оруулж байсан юм.

Тухайн үеэс хойш маш их хэмжээний тоглогчид уг мап-г сонирхон тоглож улмаар Phoenix операциар дахин орж ирсэн бөгөөд тэрний дараах Breakout операциар уг мап нь тоглоомын үндсэн мап-уудын нэг болж үлдэж байгааг зарласан юм.

Урт удаан хугацаанд олны таашаалыг хүртээд байсан Cache нь 2019 оны 3-р сард тоглоомоос түр хасагдаж оронд нь Vertigo мап орж ирсэн бөгөөд төд удалгүй 2019 оны 8 сард Cache мап нь сэргээн засварлагдаж буцаж ирсэн юм. Гэхдээ хэт ногоон өнгөтэй зэрэг зарим зүйлс нь хүмүүст таалагдахгүй байсаар Active Duty-д оролгүй байсаар 2023 он хүрсэн бөгөөд CS2 тоглоом гарснаар тоглогчид цаашид тоглож чадахааргүй болсон юм.

Тэгвэл хэзээ буцаж ирэх вэ?

Эхний ээлжинд хүмүүс Cache мап-г Actity Duty map pool-д орохгүй байсан ч хамаагүй хоорондоо competitive тоглох боломжтойгоор орж ирэхийг хүсэж байгаа юм. Өмнө нь дурдаж байсанчлан бусад мап-уудыг Valve компани өөрсдөө хөгжүүлж ирсэн бол Cache мап-ийн хувьд хэзээ бэлэн болох FMPONE-с л хамаарах юм.

FMPONE-ий хувьд CS2 гарснаар Source 2 map tools нь ихэд таалагдаж, түүний ажлын бүтээмжийг үлэмж нэмэгдүүлж байгаа талаар твиттэр дээрээ жиргэсэн бөгөөд эхний ээлжинд tools-тэй зүгшрэхийн тулд өөрийн өмнө нь хөгжүүлж байсан Santorini мап-аа дахин бүтээхээр шийдсэн юм.

Төд удалгүй тэрээр Santorini мапаа THERA нэрэн доор өнгөрөгч оны 11 сар гаргасан бөгөөд хүмүүс workshop-с татан community server-үүд дээр тоглож болохоор байгаа юм. THERA мапийн хувьд Santorini-гийн А бомб сайтыг хэвээр нь үлдээсэн ч гэлээ гол хэсэг, Б бомб сайт нь бүхэлдээ шинэчлэгдсэн юм.

Саяхан стриймэр fl0m өөрийнхөө стрийм дээрээ FMPONE-г оруулж ярилцсан бөгөөд тэрээр THERA мапаа дуусгасан болохоор одоо CACHE мап руугаа орсон тухайгаа дэлгэсэн юм. Гэхдээ энэ удаа Cache мап-ийг бүрэн эхнээс нь зурж хөгжүүлэх гэж байгаагаа тэрээр дурдсан бөгөөд зарим нэг газар шинэчлэлт оруулахаар судалж байгаа гэнэ.

Ямартай ч яг таг хугацаа хэлээгүй боловч Cache мап хөгжүүлэгдэж байгаа, тоглоомд орж ирэх нь цаг хугацааны л асуудал гэдгийг мэдсэн нь чухал явдал байгаа юм. Тодорхой хугацаа байхгүй ч барагцаагаар бол ирэх намар Cache мап-ийг бид тоглоомд харах бололтой байна.

Түүнчлэн унших:

Хуваалцах:
Сэтгэгдэл бичих
Mail
Манай Мэдээллийн Товхимолд Бүртгүүлээрэй

МЭДЭЭ

Одоо нэвтэрнэ үү

Melbet Pickem бүртгэлийнхээ нууц үгийг оруулна уу.

Хэрэв танд Melbet Pick'em бүртгэл байхгүй бол «Бүртгүүлэх» товчийг дарж үүсгэнэ үү.

Melbet бүртгэлийнхээ ID-г оруулна уу.

Хэрэв танд Melbet бүртгэл байхгүй бол эндээс үүсгэнэ үү.