PGL Copenhagen 2024 Opening Stage-ийн товчхон

PGL Copenhagen 2024 тэмцээний Opening Stage-ийн тоглолтууд өнгөрсөн 4 өдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн Opening Stage-ийн хувьд хүмүүсийн pick’em-ийг эхний тоглолтоосоо л шууд эвдээд эхэлсэн юм. Дийлэнх үзэгч фанатуудын хувьд pick’em-ийн 0-3 дээр хасагдах багаар Бразил улсын paiN Gaming, Legacy хоёр багийг сонгоод байсан ч paiN Gaming баг нь Apeks багийг, харин Legacy баг нь FURIA багийг тус тус буулгаж авсан юм.

Манай улсын The MongolZ багийн хувьд Турк улсын Eternal Fire багтай таарсан бөгөөд хожчих болов уу гэсэн хүлээлт өндөр байсан ч хожигдсон юм. Тэд Nuke мап дээр тоглосон бөгөөд манайхан T талаас эхэлсэн нь мэдээж нөлөөлсөн байх. Эхний хагасаа 3-9-р сольж, тоглолтод 6-13 гэсэн харьцаатайгаар хожигдож 0-1 багуудын жагсаалт руу унасан юм.

Хоёрдугаар үеийн тоглолтод The MongolZ баг нутгийн баг ECSTATIC-тай таарсан бөгөөд ахин нэг удаа Nuke мап тоглосон боловч мөн л ялгаагүй хожигдож 0-2 болоод авав. Энэ хооронд Азийн бүсээс оролцож буй 2 дахь баг болох Lynn Vision баг Бразилын FURIA багтай таарсан бөгөөд 13-9 харьцаатайгаар буулгаж авсан нь томоохон upset байлаа. Lynn Vision багийг pick’em-ийнхээ 0-3 дээр оруулсан хүмүүс бас нэлээн их байсан юм.

Ингээд тэмцээний 2 дахь өдрийн тоглолтод The MongolZ баг 3 дахь үеийн буюу хасагдах шатны тоглолтоо Орос улсын AMKAL багийн эсрэг таарсан бөгөөд Nuke дээр хожиж, Mirage дээр хожигдож, Inferno дээр хожиж 2:1 тооны харьцаатайгаар хожиж тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон юм.

1 хожил 2 хожигдолтой болсон The MongolZ багийнхан тэмцээний 4 дэх үед Азийн бүсийн байнга тоглодог Lynn Vision багтай таарсан бөгөөд энэ нь тэдний хувьд хөнгөхөн учраа болж таарсан юм. The MongolZ багийнхан ч өрсөлдөгчөө Ancient, Anubis мапууд дээр хожин 2-0 тооны харьцаатайгаар буулган авсан юм.

Тэмцээний эхний өдрөө л шууд 2 хожигдол аваад байсан The MongolZ багийн хувьд 3, 4-р үед хожсоноор 2-2 статтай болсон бөгөөд шийдвэрлэх тоглолтоо Бразил улсын Legacy багийн хийхээр болов. Уг тоглолтод хожсон баг нь цааш тэмцээнээ үргэлжлүүлэх бол хожигдсон баг нь тэмцээнийг орхих юм.

Бразилын багтай таарсан нь манай The MongolZ багийн хувьд бас нэг талаараа амар байсан бөгөөд манайхан өмнө нь Бразил багуудтай тоглох тогтмол хожиж ирснээр бүр Brazillian Slayers нэрийг хүртэл аваад байгаа болохоор уг тоглолтод сэтгэл санааны давуутай тоглож улмаар 2-0 тооны харьцаатайгаар хожиж дараагийн шатанд шалгарсан юм.

Opening stage-ийн тоглолтууд ийнхүү өндөрлөсөн бөгөөд The MongolZ баг 0-2-р эхэлсэн ч 3-2 болгон хувиргаж reverse sweep хийж Elimination stage рүү орсон бөгөөд ингэснээрээ дараагийн мажор болох Шанхайн мажор дээр Азийн бүсээс 3 баг оролцох эрхийг авч чадсан юм.