PGL Major 2024 EU RMR B-ийн сонин хачин

PGL Copenhagen Major 2024 -ийн Европийн бүсийн A B хоёр RMR болон мөн Last Qualifier Chance тоглолтууд болж дууслаа. Ингэснээр мажорт оролцох 24 багийн эхний 17 баг нь Европоос шалгарч байгаа юм. Харин үлдсэн 7 багийн 5 нь Америкийн бүсээс тодрох бол 2 баг нь Азийн бүсээс шалгарах юм.

RMR B -ийн формат нь А-тайгаа адил Swiss форматаар болсон бол А-с тунасан 3 баг, Б-с тунасан 3 баг, нийт 6 баг Last Chance Qualifier-т тоглохдоо эхлээд Single-Elimination форматаар 6 баг тоглож 3 баг үлдэх бөгөөд уг 3 баг нь King of Hill байдлаар тоглож цор ганц баг нь мажорт шалгарсан юм.

Тэмцээний эхний шатны тоглолтод ямар нэгэн upset гараагүй боловч MOUZ vs. Guild Eagles багуудын тоглолт нэлээн ширүүхэн болж overtime дээр 16-14-ийн харьцаатайгаар MOUZ баг ялсан юм. Guild Eagles багийн хувьд эхний үед тоглосон шигээ тоглолтыг ENCE багийн эсрэг үзүүлж чадахгүйгээр 2-р үед хожигдсон бөгөөд ингээд 0-2 гэсэн үзүүлэлттэй болсон юм.

Тэмцээний 3-р үе болоход 2-0 амжилттай Vitality, Cloud9, Spirit, MOUZ багууд хоорондоо тоглох болоход үзэгч фэнүүд дуу нэгтэйгээр Spirit багийг ялж мажорын эрхээ авна гэж таамаглаж байтал MOUZ баг тэдэнд тийм ч амар ялагдахгүй гэдгээ Vertigo мап дээр хожиж харуулсан юм. Spirit баг 2-р шатанд Astralis багийн эсрэг тоглохдоо Vertigo мап дээр нэлээн сул тоглож байгаг нь MOUZ баг гүйцэтгэл болгож хожиж харуулсан юм.

Гэсэн ч үзэгчид 2-р мапаас Spirit багийг comeback хийнэ гэж бодож байсан юм. MOUZ vs. Spirit багуудын тоглосон 2 дахь мап нь Mirage байсан бөгөөд энэхүү мап дээр бас дахин MOUZ баг хожиж тэмцээний оноо 3-0 болж мажорын эрхээ авч чадсан юм. Харин нөгөө талд Team Vitality vs. Cloud9 багуудын тоглолт нэлээн ширүүхэн болж 3 дахь мап гарсан бөгөөд Cloud9 баг ялалтыг байгуулж мажорын эрхийг авлаа.

Харин 0-2 статтай болсон 4 багийн хувьд тоглолт үзэгчдийн таамаглалаас зөрсөнгүй. Nexus Gaming, Pera Sports багууд тэмцээнд нэг ч хожил авч чадалгүйгээр 0-3 болж тэмцээнийг орхилоо. Энэ хооронд 1-1 статтай болсон багуудын тулаанд нэгэн сонирхолтой тоглолт болох Astralis vs. HEROIC багууд хоорондоо учраа таарч тоглосон бөгөөд HEROIC баг хожиж багаасаа урвасан stavn, jabbi нарт томоохон сургамж болсон юм.

Тэмцээний 4-р шатны 2-1 статтай байгаа багуудын тоглолтод Apeks vs. ECSTATIC багууд учраа таарсан бөгөөд энэ нь Apeks багийн хувьд мажорт ороход маш хөнгөхөн учраа болсон юм. Харин 1-2 статтай багуудын тулаанд Monte баг Astralisт багт, OG баг GamerLegion багт тус тус хожигдож тэмцээнийг орхисон харамсалтай явдал болсон юм.

Ингээд 5-р шатанд 2 хожил 2 хожигдол авсан 6 баг тунаж үлдсэн бөгөөд ENCE баг Astralis багийг, ECSTATIC баг Guild Eagles багийг, HEROIC баг GamerLegion багуудыг тус тус хожиж мажорын эрхээ авсан бол хожигдсон Guild Eagles, Astralis, GamerLegion багууд Last Chance Qualifier-т тоглохоор болсон юм.

RMR B -ийн тоглолтууд дуусаж мажорт оролцох 8 баг тодорсон ч зарим нэг багуудын хувьд тэмцээн хараахан дуусаагүй байлаа. Last Chance Qualifier-т тоглох 6 баг болох fnatic, Guild Eagles, 9Pandas, Astralis, BetBoom, GamerLegion багууд ахин 2 өдрийн турш хоорондоо өрсөлдсөн бөгөөд мажорт оролцох сүүлийн ганц эрхийг 9Pandas баг авч чадсан юм. Энэ нь 9Pandas багийн тоглогч seized -ийн хувьд 6 жилийн дараа ахин оролцож буй мажор тэмцээн нь болж байгаа юм.

Ийнхүү PGL CS2 Major Copenhagen 2024Европийн бүсээс оролцох 19 баг тодорч дууссан байна. Тэдгээр багуудыг танилцуулбал: